ХҮҮХДИЙН ТАСАГ
Хүүхдийн тасаг нь АӨСҮТ-ийн ууган тасгийн нэг бөгөөд 1967 онд Улаанбаатар хотын Арьс өнгөний нэгдсэн эмнэлэгт 30 ортойгоор нээгдэж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 55 жил улсын хэмжээнд хүүхдийн арьс харшлын өвчнүүдийг эмчлэн илааршуулж байна. Хүүхдийн тасаг нь улсын хэмжээнд 44 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай тасаг нь 1992, 1995, 2004, 2012 ,2024 онуудад байгууллагын тэргүүний тасгаар шалгарч байсан. 2004 онд сувилахуйн амьдралын төвөөс “Сайн цагийн мянган бурхад” хэмээн алдаршуулсан “Сайн үйлэстэн” өргөмжлөлийг хүртсэн.
Хүүхдийн арьсны эмгэг судлалын тасгийн эрхлэгчээр тэргүүлэх зэргийн, клиникийн профессор их эмч Д.Уранцэцэг, их эмчээр арьс судлал, арьс судлалын их эмч АУ-ны магистрант Т.Бадамгарав, баклавар, тэргүүлэх зэрэгтэй ахлах сувилагч Х.Эрдэнэтуяа, тэргүүлэх зэрэгтэй Б.Оюунтуяа, баклавар зэрэгтэй Б.Уугантунгалаг, Ц.Энхболор, Н.Даваасүрэн туслах сувилагчаар Н.Нармандах нар үйлчлэгчээр Г. Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа тасралтгүй тэгш жигд хүртээмжтэй явуулж байна. Тасгийн нийт ажилчдын 40%с дээш нь зэрэгтэй, 50% нь 25-с дээш жил ажилласан мэдлэг туршлагатай ажилчид, 100% нь арьсны сувилахуйгаар мэргэшсэн сувилагч нар ажиллаж байна.