АӨСҮТ-ийн Түүхийн номд материал ирүүлэх тухай.
Түүхийн номд материал ирүүлэх тухай
ЭМС-ын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Монгол улсад орчин цагийн арьс өнгөний салбар үүсэж хөгжсөний 100, АӨСҮТ байгуулагдсаны түүхт 80 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/107 тоот тушаал батлагдаж, ойд зориулан тус салбарт харьяалагддаг төрийн болон хувийн хэвшлийн ЭМБ-уудтай хамтран түүхийн ном гаргахаар шийдвэрлэсэн.
Арьс өнгө, арьс судлалын салбартай холбоотой их сургууль, эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, алба, тасаг, хамт олон, хувь хүний түүх, дурсамжийг архивын материал, гэрэл зургийн хамт 2026 оны 05 сарын 16-ны дотор ирүүлнэ үү.
100 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн, бүтээлцэж байгаа та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байна. Түүхийн номд тавигдах шаардлага, материал хүлээн авах алба, ажилтны утасны дугаар, цахим хаягийг ЭМС-ын тушаалын хамт хавсралтаар хүргүүлж байна.
Хавсралт
Түүхийн номын материалд тавигдах шаардлага
- Түүхийн эх монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн байх
- Гэрэл зураг нягтрал сайтай, хар болон өнгөт байж болно. Зургийг цахимаар ирүүлэхдээ JPG (гэрэл зургийн чанарын шаардлага хангасан) байдлаар ирүүлэх
- Microsoft word программын Ariel font-оор, үсгийг 12 хэмжээтэй, мөр хоорондын зай single -ээр бичнэ.
- Байгууллага, тасаг хамт олны түүх, ажилтнуудын дурсамж, гэрэл зургийн хамт нийт 1 - 4 нүүр байна.
- Хувь хүний түүх, намтар, дурсамж 1-2 нүүр байна.
- Эх сурвалж (ном зүй, архив, хувь хүний тэмдэглэл, яриа гэх мэт) -аа тодорхой бичнэ.
- Материалыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлж болно.
Хаяг: АӨСҮТ-ийн Амбулатори, Сургалтын алба, Мэдээлэл технологийн алба
Утас: 99080434, 88091821, 94113221, 88333072
Цахим хаяг: guntsogzol@gmail.com, lkhagvasurenmd@gmail.com,
Duluu1245@gmail.com, herlen@derma.gov.mn